Гүржийн удирдлага цэрэг болон улс төрийн хэнээрхэлийг дэвэргэх тухай бодож байна гэж НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин үзэж байна. Гүржийн төлөөлөгч Орос улсыг буруутгасны хариуд Виталий Чуркин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд энэ тухай мэдэгдэв. Ийнхүү мэдэгдэхээс хэдэн минутын өмнө Гүржийн байнгын төлөөлөгч Александр Ломая Орос улс гүржийн нутаг дэвсгэрийг хууль бусаар булаан эзэлж, тэнд үндэстний цөөнхийг цэвэрлэж байна гэж хэлсэн юм. Орос улс харин ч, эсрэгээр 2008 оны 8-р сард Өмнөд Осетид Гүржийн халдлагыг таслан зогоож, абхаз, өмнөд Осетийн ард түмний амь амьдралыг аварч, НҮБ-ын дүрмийн дагуу ажилласныг Виталий Чуркин ойлгууллаа.