АНУ, Хятад улс дэлхийн эдийн засгийг эрүүлжүүлэх, олон улсын аюулгүй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг бүхэл бүтэн цогц асуудлаар тохиролцоонд хүрлээ. Америк-хятадын стратеги болон эдийн засгийн яриа хэлэлцээний ажлын хоёр хоногийн хуралдааны төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ийнхүү мэдэгдэв. Түүний хэлснээр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах, Тегераны цөмийн илтгэл зэрэг дэлхийн дорвитой сорилыг шийдэхэд хүчин чармайлтаа нэгтгэж байна. Яриа хэлэлцээний үеэр хүрээлэн буй орчныг хамгаалах, экологийн цэвэр эрчим хүчний нөөц боловсруулах, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх салбарт хамтран ажиллах тухай меморандумд гарын үсэг зурав. АНУ, БНХАУ-ын удирдагчид Лондонд 4-р сард болсон “их хорийн” дээд хэмжээний уулзалтын үеэр ийм яриа хэлэлцээ хийхээр шийдсэн юм.