Мариинскийн театр Лондонд айлчлан тоглоно. Будант Альбион “Нибелунга тойрог”, “Ромео болон Жульета”, “Хунт нуур”, “Нойрсож буй гоо бүсгүй” нэрд гарсан дуурь болон бүжгэн жүжгийг сонирхоно. Уламжлал ёсоор айлчлан тоглолтын эхний орой жүжигчин, хүндэт зочдыг Лондон дахь оросын элчин сайдын яамны үдэшлэгт урина. “Ковент-Гарден” дуурь,бүжгийн эзэн хааны театрын тайзнаа “Нибелунгийн тойрог” дууриар айлчлан тоглолт эхэлнэ. 10-840 фунт стерлингийн үнэтэй тасалбарыг 4-р сарын адагт худалдасан бөгөөд айлчлан тоглолтын эхэнд бүгд борложээ. Мариинскийн театрын бүжгэн жүжгийн хамтлаг айлчлан тоглолтыг үргэлжлүүлнэ. Айлчлан тоглолтыг зохион байгуулагчдын ярьснаар Мариинскийн театрын бүжгэн жүжгийн хамтлаг 1961 онд Лондонд айлчлан тоглолт хийснээс хойш нэр хүндтэй хэвээр байна.