Майкл Жексоныг эмчилж байсан эмч Конрад Мюррей дуучинд амьсгал хураахаас нь урд пропофол өвчин намдаах хүчтэй эм өгсөнөө хэргийг мөрдөн шалгагчдад хүлээлээ. Энэ хүчтэй эм дуучны аминд хүрсэн гэж мөрдөн байцаагчид үзэж байна. Мюррей Жексоныг унтахад нь туслах үүднээс түүнд хэд хэдэн удаа пропофол тарьжээ. Энэ эмийн бэлдмэл болоод бусад тайвшруулах эмийг Жексоны Лос-Анжелес дахь гэрээс олсон юм. Цагдаагийнхан Жексоны гэнэтийн үхлийн шалтгааныг “санаатай аллага” гэж үзэхгүй байна. “Поп- хөгжмийн хаан” өөрийнх нь хэлснээр салах ёс гүйцэтгэх дэлхийн аялан тоглолтын өмнө 6-р сарын 25-нд нас барсан юм. Майкл Жексон 50 насныхаа 40 жилийг тайзан дээр өнгөрөөж, дэлхийн хөгжмийн болоод бүжгийн соёлын хамгийн тод уран бүтээлчийн нэг болсон юм.