Америкийн “Индевор” шаттл хөлөг олон улсын сансрын станцаас саллаа. Хөлөг төлөвлөснөөр гурав хоногийн дараа газардана. “Индевор” хөлгийн оронд өнөөдөр станцад оросын “Прогресс” ачааны хөлөг залгагдана. Хөлөг сансрын нисэгчдэд 2,5 тонн гаруй ачаа хүргэж байна. Хүнс, ундны ус, түлш, тоног төхөөрөмж, ар гэрийнхнх нь илгээмж зэргийг ачжээ.