0Молдавт өнөөдөр хугацаанаас өмнө парламентын сонгууль болж байна. Тус улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хамгийн сүүлчийн удаа буюу хоёр дахь удаа хэрэгжүүлсэн Владимир Воронины орны хүнийг хоёр ч удаа сонгох гээд амжилтгүй болсны дараа парламентыг тараасан юм. Парламентын 101 суудлаас 60 суудалд төлөөлөлтэй коммунист намынхан ерөнхий сайд Зинаид Гречаныг төрийн дээд албан тушаалд томилоход нэг санал дутсан юм. Ээлжит бус сонгуульд даагаа нэхэхийн тулд парламентыг тараахаар өдөөн хатгаснаа сөрөг хүчин нуухгүй байна. Дөрөвдүгээр сард төлөвлөсөн сонгууль олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болж, эмх замбараагүй байдал дэгдсэн юм. Хэд хэдэн эсэргүүцэгчид Молдавийг Румынд нэгтгэхийг уриалж байв.