Өмнөд Солонгосын гурван аялагч Оросын нутгаар “Владивосток-Москва” чиглэлээр аялж байна. Солонгосын жуулчид тохиолдлоор энэ маршрутыг сонгоогүй. Тэд телевизээр Оросын тухай олонтаа сонссон бөгөөд энэ удаа Орос орныг бодитоор нь харахаар шийджээ. Солонгосын жуулчин Кен Оу-ийн хэлснээр тэд Хабаровск, Биробижан болон оросын бусад хотод очсон байна. Тэд мотоциклоор аялж байгаа. Тэд аялалд шаардлагатай эд зүйл, майхан зэргийг базааж, түргэн бэлтгэдэг хүнсээр хооллож, хаа тааралдсан газраа хонож байна. Гадаадын аялагчид орос дэлгүүрт хэл амаа ололцоход хүнд байна. Тэднээс зөвхөн Дэй Янг орос хэлтэй ч, зарим нэр томъёог ойлгоход бэрх байгаа гэнэ. Жуулчид сар гаруй хугацаанд аялна.