БНАСАУ цөмийн асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэж Пхеньян мэдэгдсэн нь сайн дохио бөгөөд зөв зүгт хийж байгаа алхам гэж Москва үзэж байна. Энэ тухай даваа гаригт Оросынт ГХЯ-ны эх сурвалж мэдээллээ.
Орос, Хятад, Япон, АНУ, Өмнөд, Хойт Солонгос оролцсон 6-н талын хэлэлцээнд БНАСАУ буцахгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан. Гэхдээ хэлэлцээнд буцвал өөр бүрэлдхүүнээр гэж мэдээлсэн боловч чухам ямар бүрэлдхүүнээр гэдгээ Хойт Солонгос тодоруулсангуй. Солонгосын хойгыг цөмийн зэвсэггүй болгох хоёроос нэгий нь сонгох асуудлаар АНУ БНАСАУ 2 шууд хэлэлцээр хийж магадгүй гэсэн санал гарч байна. Нэрт эрдэмтэн дорно дахин судлаач Георгий Талораягаас бид энэ тухай асууллаа.
Цөмийн зэвсгийг устгах талаар хийж байгаа хэлэлцээр одоогийн бүрэлдхүүнээр үргэлжилвэл Хойт Солонгос оролцохгүй гэдгээ тодорхой харууллаа. Энэ байр суурь эцсийнх гэж бодож байна. Асуудлыг хэлэлцээрийн замаар бүрэн шийдвэрлэхэд тэд бэлэн. Өөрөөр хэлбэл улс орны аюулгүй байдал, ниитлэг байр суурийн асуудлын талаас нь тийм байна. Энэ хэлэлцээнд Хойт Солонгос цөмийн гүрэн улсын хувьд оролцох санаатай байгаа нь бусад оролцогчдын хувьд хүлээж авах аргагүй зүйл. Нөгөө талаас нь ямар нэгэн зохицуулах дипломат арга байж болох жишээлбэл: Хэлэлцээнд оролцогчдын зарим нь, Хойт Солонгос өөрийгөө цөмийн гүрэн гэж үзэж байгаа тэдний байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй ч гэсэн харж үзэх. Миний бодлоор шинэ хэлэлцээр 6-н талын хэлбэрээр хийгдэх ёстой. Цөмийн асуудал бол нийтлэг асуудал бөгөөд аюулгүй байдлын асуудлыг шийдэлгүйгээр хэсэг хэсэгээр авч үзэх аргагүй. Хэлэлцээрийн олон талын хэлбэр нь байх ёстой бөгөөд харин хэлэлцэх хэргийн төлөвлөгөө нь иж бүрэн олон талыг хамарсан Солонгосын хойгын олон жил хуримтлагдсан асуудлыг шийдэх ёстой гэлээ.
Мэдээж Хойт Солонгос АНУ-тай хэлэлцээрийг эхлэх сонирхолтой байгаа нь тодорхой. Гэхдээ энэ нь дараагийн олон талт хэлэлцээрийн гараа болох ёстой. Харин ч бүр дараагийн олон талт хэлэлцээрийг НҮБ-ийн төлөөлөгч, Олон улсын атомын агентлагийг оролцуулан хийх хэрэгтэй. Солонгосын асуудалыг зөвхөн хэлэлцээрээр л шийдэхээс өөр арга байхгүй гэж Оросын ГХЯ-ны эх сурвалж онцлон тэмдэглэж байна.