2018 онд хөл бөмбөгийн дэлхийн аврагын тэмцээнийг зохион явулахын эрхийн төлөө Орос улсын гол өрсөлдөгч нь АНУюм. ДХБХ-ны тэргүүн Зеппа Блаттерт, Вашингтоны зохих өргөдлийг аль болохоор хурдан авч үзэхийг америкийн ерөнхийлөгч Барак Обама уриаллаа. Үүний тулд спортын дээд тушаалын түшмэлийг Цагаан ордонд дуудаж авчраад хагас цаг гаруй ярилцажээ. 2018 оны хөл бөмбөгийн аврагад оролцох хүсэлтээ төрийн өндөр түвшинд Орос улс урьд нь мэдэгдсэн билээ. Ерөнхий сайд Владимир Путин энэ өргөдлийг «бүх үндэстний бодлого» гэж зарласан билээ. Бусад өрсөлдөгчдийн дунд Англ, Мексик, Австрал, Япон, Индонез зэрэг улсууд байна. Бельг-Нидерланд, Испан-Португал улсууд хамтарсан өргөдөл өгсөн билээ.