Латвийн Юрмала хотод олонд түгсэн дуу дуулаачдын «Шинэ долгион» олон улсын 8-р уралдаан эхэллээ. Энэ уралдаан ЗХУ-ын үед болж байсан «Юрмала» уралдааны халааг авсан билээ. Энэ жил уралдаанд 12 орны залуу дуучид оролцоно. Наадам олон улсын соёлын амьдралын том үйл явдал аль хэдийнээ болсон билээ. «Шинэ долгион» уралдаан «Смеш» хамтлаг, Анастисия Стоцкая, Дима Билан зэрэг дуучдыг нээсэн билээ. Уралдааны ивээн тэтгэгчид нь латвийн хөгжмийн зохиолч Раймонд Паулс, оросын эстрадын дууны хатан хаан Алла Пугачева нар юм.