Майкл Жексоны шүтэн бишрэгчид бурхан болсон дуучныг Нобелийн шагналд нэрий нь дэвшүүлэхийн төлөө тэмцэх болно. Жексоны амжилтыг үнэлэхийг уриалсан 2 он-лайн айлтгалд 10000-н хүн гарын үсэг зурсан байна гэж «Скай Ньюз» телевизийн суваг мэдээлсэн байна. Бүх цаг үеийн агуу жүжигчдийн нэг, поп хөгжмийн хаан гэж Жексоныг зүй ёсоор үздэг. Хаар бүрх малгай, баруун гартаа хийсэн цагаан бээлий, бүхэнд ил болсон хувийн амьдрал зэрэг нь түүнийг 40-н жилийн турш энэ соёлын голлох хүн байлгалаа. Дуучин 6-р сарын 25-нд 50-н насандаа бурхан болжээ.