Дагестанд гурван машин мөргөлдсний улмаас 9-н хүн нас баржээ. Энэ хойт Кавказын улсын Ногайн дүүрэгт энэ осол болсон байна. Нас барагсадын 3 нь хүүхдүүд. Осол болсон шалтгааныг мөрдөж байна. Сүүлийн 3-н сард Дагестанд болж байгаа 2 дах зам тээврийн осол юм. Тус бүгд найрамдах улсын Ахтын дүүрэгт 7-р сарын 4-нд машин хавцал руу унаж осолдсоны улмаас 6-н хүн нас баржээ. Урьдчилсан байдлаар жолооч хальтиргаатай зам дээр хурд хэтэрүүлснээс болжээ.