АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийн амь насанд халдахаар завдаж байсан араб гаралтай америк этгээд бүх насаараа хорих ял сонслоо.
Ахмед Омар Абу Алигын хэргийг шүүх дахин авч үзээд түрүүнд өгсөн 30 жил хорих ял дэндүү хөнгөн гэж үзсэн байна. Мөрдөн байцаалтаас харахад хэт даварагч хамтрагчдынхаа хамт Бушийн амь насыг хороох 2 төлөвлөгөө боловсоруулсан байна. Цагаан ордны эзэн асаны машинд нь хүчтэй бөмбөг тавьж дэлбэлэх эсвэл галт зэвсэг хэрэглэх зэрэг вариантыг төлөвлөсөн байжэ