Оросод А/ааш1/эн1/ томуугаар өвдсөн хүний тоо өсч байна. Даваа гаригт Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын газраас мэдээлснээр 28-н хүн вирус тээсэн нь илэрчээ. Тэд бүгдээрээ гадаадаас тэр дундаа Англаас ирсэн байна. Англ улсыг Европоос хамгийн аюултай улсад тооцдог. Оросын эрүүл ахуйн ерөнхий эмч Геннадий Онищенко «шинэ томуу»-той холбогдуулж хүүхдүүдийг тус улсад зорчихыг хориглосон байна. Томуугийн хижиг хавар эхэлсэн бөгөөд одоо дэлхий даяар эрчимтэй тархаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр нийт 160-н мянган өвдсөн бөгөөд 900 нь нас бараад байна. Энэ бол томуугийн цар биш томуугийн тахал болоод байна гэж ДЭМБ мэдээллээ. Намар ханиадны вирус томууныхаар солигдож мэднэ гэж эрдэмтэд болгоомжилж байна. Томуугийн эсрэг вакцин 10-р сарын 1-нд бэлэн болно гэж Оросын ШУА-ийн ханиад судлах ЭШ-ний хурээлэнгийн тэргуун Олег Киселев сэтгүүлчидэд мэдэгдлээ.