Оросын “Нерпа” шумбагч хөлөг онгоц Япон тэнгист давтан туршилтаа амжилттай өндөрлөллөө. Амурын хөлөг онгоцны үйлдвэрт бүтээсэн шумбагч хөлгийг өнгөрсөн оны 11-р сард анх туршсан билээ. Тэр үед түймэр унтраах системийн ослын дохиог залгасны дүнд фреон хий цацагдаж 20 хүн амь насаа алдсан юм. Энэ удаагийн туршилтын үеэр элдэв зөрчил гарсангүй. “Нерпа” гурав дахь үеийн шумбагч хөлөг онгоц юм. Шумбагч хөлөг онгоц дээд тал нь 600 метрийн гүнд шумбаж, 100 хоног өөрөө өөрийгөө хангах чадалтай, 8 торпед аппараттай юм. Оны төгсгөлд үүнийг Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчинд шилжүүлэх юм.