Орос улс Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн Хямарлын эсрэг сан байгуулах тухай гэрээг батлав. Ерөнхийлөгч Д.Медведев холбогдох хуулинд гарын үсэг зурлаа. Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Белорус, Армен зэрэг тус санг байгуулсан улс орнууд дэлхийн хямарлын үр дагаврыг даван туулахад зээл олгоно. Энэ сангийн хөрөнгөөр засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын төслийг санхүүжүүлнэ. Сангийн үндсэн хөрөнгө 10 тэрбум доллар бөгөөд 7,5 тэрбумыг Орос улс бүрдүүлж байна.