Орос улс Ориноко голын сав газар нефтийн орд газар боловсруулахад Венесуэлд тусална. Засгийн газрын дэд сайд Игорь Сечины Каракаст эхлүүлсэн яриа хэлэлцээний гол сэдвийн нэг нь холбогдох хамтарсан төсөл юм. Тэрээр Оринокийн нефтийн бүсийн “Хунин-6” орд газар очино. Орос-венесуэлийн консорциум энд нефть олборлох юм. Хоёр орон эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлнэ. Үүнийг санхүүжүүлэхэд 4 тэрбум долларын үндсэн хөрөнгөтэй хамтарсан банк байгуулсан юм.