Орос улсаас Япон улсад суугаа элчин сайдын яам оросын дипломат төлөөлөгчийн газар, бусад газрын аюулгүй байдлыг чангалахыг Японы төр засгаас шаардлаа. Автомашинтай этгээд ням гаригт элчин сайдын яамны хашааг мөргөсөн хэрэг үүнийг шалтгаан болсон юм. Японы хэт баруунтны байгууллагын гишүүн машиныг жолооджээ. Тэрээр хашаа эвдэж, Орос улсын бүрэлдэхүүнд байгаа Өмнөд Курилын дөрвөн арлыг буцаахыг шаардсан лозунг барьж, хашгирч байв. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Итуруп, Шикотан, Кунашир, Хабомаи зэрэг дөрвөн арал ЗХУ-д шилжиж, олон улсын баримт бичигт заажээ. Япон улс дөрвөн арлыг “хойд нутаг” хэмээн нэрлэж, өнгөрсөн сард парламент Токиод энэ статусын төлөө санал хураасан юм.