Пхеньян цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгдсэн нь “нааштай дохио” хэмээн Москва үзэж байна. Орос улсын Гадаад хэргийн яамны эх сурвалж үүнийг БНАСАУ-ын зүгээс уян хатан алхам хийж байна хэмээн үзэж байна. Умард Солонгос өнөөдөр Өмнөд Солонгос, АНУ, Орос, Хятад, Япон улс оролцож байгаа зургаан талын яриа хэлэлцээнд оролцохгүй болохоо мэдэгдсэн ч, өөр хэлбэрээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Ямар хэлбэрээр яриа хэлэлцээ хйихээ Пхеньян тодруулсангүй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгос алсын тусгалтай пуужин харвасныг буруушаасны дараа Пхеньян дөрөвдгээр сард яриа хэлэлцээнээс гарсан юм.