Италийн археологич, америкийн шумбагчид Тиррений тэнгис дахь Вентотене арлын орчмоос манай эриний өмнөх 1-4 зууны үед хамаарах Ромын үеийн таван хөлөг онгоц, эртний вааран эдлэл илрүүлэв. Арлыг 2008 оны 8-р сараас хамтран судалжээ. Эрдэмтэд 100 метрийн гүнд хэвтэж байсан хөлгийг харж, ямар үед хамаарахыг нь тогтоосон байна. Хөлөг онгоц, ачаа зэрэг нь эвдэрч сүйдэлгүй хэвээр хадгалагдсанд археологичид гайхаж байна.