Вашингтонд анх удаа америк-хятадын стратеги болон эдийн засгийн яриа хэлэлцээ эхэллээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон БНХАУ-ын дарга Ху Зиньтао нар 4-р сард Лондонд болсон “хорийн” дээд хэмжээний уулзалтаар яриа хэлэлцээ зохион байгуулах шийдсэн юм. Цагаан ордон Бээжинтэй албан ёсоны харилцаагаа шинэчилж, түншийн нааштай харилцаа тогтоох бодолтой байгаа тухай уулзалтын өмнө америкийн төлөөлөгчдийн дарга Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон болон Сангийн сайд Тимоти Гайтнер нар мэдэгдэв. Дэлхийн эдийн засгийг бэхжүүлэх, цаг уурын өөрчлөлт, аюулгүй байдлын асуудал, дэлхий нийтэд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудал зэрэг нь гол сэдэв байна.