Хойд Солонгос тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээнд оролцохгүй, шинэ хэлбэрээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тус улс цөмийн хөтөлбөрийг нь тойрсон хурцадмал байдлыг бууруулхаыг эрмэлзэж байгааг дурджээ. Хоёр Солонгос, АНУ, Орос улс, Хятад, Япон улсын оролцож байгаа яриа хэлэлцээний өмнөх хэлбэр хуучирсан гэж Пхеньян үзэж байна. БНАСАУ яриа хэлэлцээ ямар хэлбэртэй байх ёстойг тодруулаагүй байна. Умард Солонгос алсын тусгалтай пуужин туршсаныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл буруушаасны дараа Пхеньян 4-р сард яриа хэлэлцээнээс гарсан юм. Умард Солонгос 5-р сард түүхэндээ хоёр дахь удаа газар доорх цөмийн туршилт хийж, 6-р сард ойрын тусгалтай пуужин харвасан юм.