Европын Холбоо Өмнөд Осет, Абхазийг багтаасан мандатай ажиглагчдын Гүржид ажиллах хугацааг сунгаж байна. Европын холбооны 27 орны төлөөлөгчид энэ талаар өнөөдөр Брюссельд зарчмын тохиролцоонд хүрсэн бөгөөд өнөөдөр Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар холбогдох шийдвэр гаргах ёстой. Европын Холбоо Өмнөд Осет, Абхазид хэрхэн мониторинг хийх нь тодорхойгүй байна. Европын Холбоо Гүржээс тусгаарласан эдгээр бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй тул энэ асуудлыг эдгээр бүгд найрамдах улсын төр засагтай тохиролцоход бэлэн биш байна. Европын холбоо тусгаар улсын статусыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эдгээр бүгд найрамдах улс европын ажиглагчдыг өөрийн нутагт оруулах бодолтой байна. Европын Холбооны ажиглагчдын одоогийн мандат 9-р сард дуусах юм. Тэд Өмнөд Осет болон Абахзтай хиллэдэг Гүржийн нутгийн байдлыг хянаж байна.