Алтайн ууланд бүх Оросын 4 дэх замгүй газраар явагчдын наадам эхэллээ. Мөнх цаст Актру уулын бэлд Калининградаас Владивосток хүртлэх Оросын бүх нутгаас газар сайгүй явагчид, адал явдалд дуртай хумуус цугларлаа. Наадамд 200-гаад экипаж оролцоно гэж тооцож байсан боловч энэ жил эдийн засгийн хямралаас болж тэн хагас нь л ирсэн байна. Жипер гэж өөрсдийгөө нэрлэдэг эдгээр хүмүүс Алтайд машинаараа иржээ. Тус наадамд оросуудаас гадна киргизууд, казахууд ирсэн байна. Долоо хоногийн турш тэд санал солилцож, туршилгаа хуваалцаж мэдээж хэрэг уралдах болно. Зохион байгуулагчид нь Алтайн уулын хавцал, гуу жалга дундуур маш том трофи-рейд хийлгэнэ гэж амлаж байна.