Василий Шукшины 80-н насны ойд зориулсан «Алтай дах Шукшины өдрүүд» бүх оросын наадам алтайн Сростки тосгонд өндөрлөлөө. Оросын нэрт зохиолч, яруу найрагч, жүжигчин, найруулагч энэ хүн энд төрсөн билээ. Энэ гайхамшигтай мастерын анд нөхөд, хамтран зүтгэгчид, бишрэн шүтэгчид зэрэг 10-н мянгаад хүн цугларсан байна. Василий Шукшины уран бүтээлийг судлаж Орос орныг сэргээх хэрэгтэй гэсэн санааг наадмын үеэр олон хүн гаргалаа. Баярын нэг гол узэл санаа нь түүний хэлдэг байсан «Оросын ирээдуй руу орохсон» гэдэг алдартай хэллэг байлаа. «Манай хүүхдүүд Шукшиныг уншиж Орос орноо хайрлаж сурах хэрэгтэй» гэж «Урлаг утга зохиол» сонины редактор, зохиолч Юрий Поляков хэллээ. Наадмын хүрээнд Шукшины нэрэмжит утга зохиолын шагналыг гардууллаа. Тууж, егүүллэгийн эмхтгэл гаргасан Воронеж хотын үргэлжилсэн үгиййн зохиолч Иван Евсеенко гардаж авлаа. Василий Шукшины «Догшин», «Шазруун» зэрэг өгүүллэгүүдээр «Шүтэн бишрэгч» кино бүтээсэн найруулагч Лидия Боброва, Шукшины кино наадамын гол шагналыг хүртсэн байна.