Атомын усанд шумбагч онгоцийг тоноглох гэж байгаа тив алагсагч «Булава» баллистик пуужингийн туршилт саяхан бүтэлгүй болсон ч турших ажлаа Орос улс үргэлжлүүлнэ. Тэнгисийн цэргийн флотын өдрийг тэмдэглэхээр Севастопольд хүрэлцэн ирсэн ТЦФ-ын ерөнхий командлагч Владимир Высоцкий өнөөдөр ингэж мэдэгдлээ. «Булава» пуужингийн туршилтыг 11 удаа хийсэн бөгөөд 6-н нь бүтэлгүй болсноос сүүлийн 2 нь амжилтгүй болжээ. 7-р сарын 15-нд болсон туршилтын үеэр 1-р шат нь буруу ажилласны улмаас өөрөө өөрийгөө устгасан байна. «Булава» пуужингийн туршилт амжилтгүй болсон ч түүнийг орлох өөр пуужин байхгүй гэдгийг ерөнхий командлагч ойлгууллаа.