Бүгд найрамдах намаас АНУ-ын дэд ерөнхийлөгчид өрсөлдөж байсан Сара Пейлин Аляска мужийн амбан захирагчийн албан тушаалаас хугацаанаасаа өмнө огцорлоо. Түүний хугацаа нь жилийн дараа дуусах байсан. Энэ тухай Пейлин албан ёсоор урьдчилан мэдэгдсэн байсан. Ерөнхийлөгчийн сонгуулын компанит ажил ид өрнөж байсан ноднин зун бүгд найрамдахчууд түүн дээр гэнэт анхаарал хандуулсан билээ. Түүний бусдыг татах гадаад төрх, улс төрийн хашир суугаагүй байдал зэрэг нь сонгуулын өмнөх тэмцэлд хурц байдал бий болгож байсан. 7-р сарын 26-наас хойш нада ямар ч төлөвлөгөө алгаа гэж Пейлин хэлжээ. Аляскагийн байдлыг өөрчлөх асууудлын вакуум байдал албан тушаалаа орхих шалтаг болсон гэж тэрээр мэдээлэлийн АП агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Арай өөр дээгүүр зүйлд санаатай байгаагаа тэр цухалзууллаа. АНУ-ын ерөнхийлөгчийн дараачийн сонгуулд Пейлин өрсөлдөж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Калифорн мужийн Рональд Рейганы нэрэмжит номын санд үг хэлэхдээ өөрийнхөө бодолын тухай хэлнэ гэж улс төрч эмэгтэй амалсан байна.