Орос Хятад улсууд алан хядах ажиллагааны эсрэг «Энхийн элч» цэргийн хээрийн сургуулиа өндөрлөлөө. Оросын Алс Дорнодын Хабаровск хотод маневар эхэлсэн бөгөөд зүүн хойт Хятадын Таонань сургуулийн талбайд үргэлжилсэн юм. Энэ хээрийн сургуульд 3000 цэргийн албан хаагч, 300 нэгж цэргийн техник, 45 онгоц, нисдэг тэрэг оролцлоо. Төгсгөлийн хэсэг дээр болзолт дайсны байрлалд нисэх онгоц бөмбөг, пуужингийн цохилт өгсөн бөгөөд танк, мото буудлагыхныг их буучид дэмжсэн байна. Чөлөөт цагаараа орос, хятад цэргүүд хөл бөмбөг тоглож шатрын тэмцээн зохиож, бие биенийхээ хэлийг судлаж байлаа.