Түлхэн унагаагдсан Гондурасын ерөнхийлөгч Мануэль Селайя гондурастай хил залгаа никарагуагийн Лас-Манос хотод лагерь байгууллаа. Тэр, тэнд армийнхны хориод байгаа өөрийн талынхныг хүлээх бөгөөд тэдний хүрээлэлд эх орондоо буцна гэж мэдэгдлээ. Нэг өдрийн өмнө цэргийнхэн түүнд ийм боломж олгоогүй. Түр засгийн газрынхан хэрвээ тэр Гондурасд эргэж ирвэл түүнийг шууд баривчлана гэжээ. Цагдаагийнхны мэдэгдснээр баасан гаригт Селайя хил нэвтэрэхийг оролдсон боловч төвийг сахисан бүсээс хэтрээгүй учир түүнийг баривчлаагүй. Селайя ерөнхийлөгчөөр 2 дах удаагаа сонгогдох гэж бүх ард түмний санал хураалт явуулах гэж оролсон тул түүнийг 6-р сарын 28-нд түлхэн унагаасан юм.