Орос улс тэнгисийн цэргийн флотын өдрөө тэмдэглэж байна. Номхон далайгаас Балтын тэнгис хүртлэх бүх флотын баазуудад баярын арга хэмжээ болно. Тэнгисийн цэргийн флотын өдрийг хамгийн анх Камчаткагийн тэнгисчид тэмдэглэлээ. Тэнд Номхон далайн флотын ихэнх хөлөг онгоц оролцсон тэнгисийн хөлгийн парад боллоо. Севастопольд баярт оролцохоор Оросын Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч Владимир Высоцкий хүрэлцэн ирлээ. Өнөөдөр оросын тэнгисийн цэргийн флотод усанд шумбагч пуужин зөөгч крейсар, тэнгист болон далайн эрэгт ажиллагаа явуулах хөлөг онгоцууд, нисэх онгоц тээгч онгоцууд тус тус орж байна. Оросын хөлөг онгоцууд далайн дээрэмчидтэй тэмцэх ажиллагаа болон олон улсын террорын эсрэг хээрийн сургуульд жил бүр байнга оролцож байна. Оросын тэнгисийн цэргийн флот 300-н жилийн настай боловч энэ өдрийг 70 дах удаагаа л тэмдэглэж байна. ЗХУ-ын нэрт флотчин адмирал Николай Кузнецовын санаачилгаар 1939-н онд энэ баярыг тэмдэглэх болсон билээ.