Олон улсын сансрын станцад залгагдсан Америкийн “Индевор” шаттл хөлгийн хоёр сансрын нисэгч өнгөрсөн шөнө задгай сансарт 5 удаа гарахаар төлөвлөснөөс 4 дэх удаа гарав. “Сансрын зугаалга” ердийнхөөс удаан, 7 цаг 12 минут үргэлжилжээ. Крис Кассиди болон Том Маршбурн нар станцын нарны зайн дөрвөн аккумуляторыг сольж, олон улсын сансрын станц тэр дундаа японы “Кибо” модулийг гүйцээж тоноглох хэд хэдэн ажил гүйцэтгэжээ. Тэд даваа-мягмар гаригт 5 дахь удаа задгай сансарт гарахдаа оросын “Прогресс” хөлөгт талбай гаргаж өгөх үүднээс шаттл хөлгийг олон улсын сансрын станцаас салгана. Хүнс, ус, түлш, тоног төхөөрөмж, илгээмж зэрэг 2 тонн ачаа бүхий хөлөг баасан гаригт Байконур сансрын буудлаас хөөрсөн юм. “Прогресс” хөлгийг 7-р сарын 29-нд олон улсын сансрын станцад залгахаар төлөвлөж байна.