0Гүржийн сөрөг хүчин парламентын байрны урд өдөр бүр жагсаал цуглаан явуулахаа зогсоож, Тбилисийн өнөөгийн дэглэмийг илтгэсэн төмөр торыг Руставелийн өргөн чөлөөгөөс авахаар шийджээ. Сөрөг хүчний удирдагчдын нэг Леван Гачечилазе баасан гаригт болсон цуглааны үеэр энэ тухай мэдэгдэв. Тэрээр дэмжигчдээ цөхрөхгүй байхыг уриалж, тусдаа эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулах тухай мэдэгдсэн юм. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден саяхан Тбилист айлчилсанд сэтгэл хангалуун байгаагаа сөрөг хүчний удирдагч Гачечилазе болон өөр нэг удирдагч Салом Зурабшвили нар мэдэгдсэн юм. Сөрөг хүчнийхэн АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй уулзаснаа тэмцэлд нь ахиц гарсан гэж үнэлж байна. 4-р сарын 9-нд эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаагаар Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилиг огцруулахыг шаардсан юм.