Киргизийн сөрөг хүчин ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өөрчлөхийг шаардаж, эсэргүүцлийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байна. Сөрөг хүчний нэр дэвшигч Алмазбек Атамбаевын штабт энэ тухай мэдэгдэв. Киргизийн хойд нутгийн хэд хэдэн газар эсэргүүцлийн ажиллагаа явуулахад бэлэн байгаа тухай дурджээ. Сонгуулийн төв хорооны урьдчилсан мэдээгээр сонгогчдын 83 гаруй хувь нь одоогийн ерөнхийлөгч Курманбек Бакиевийн төлөө саналаа өгчээ. Олон улсын ажиглагчид сонгуулийн дүнг өөр өөрөөр үнэлж байна. Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид сонгууль олон улсын хэм хэмжээнд нийцээгүй гэж мэдэгдсэн бол ТУХН, ШХАБ санал хураалт ардчилсан хэм хэмжээнд нийцсэн, ноцтой зөрчил гараагүй гэж мэдэгдсэн юм.