0 Ард түмнийх нь хүсэл зоригийн эсрэг ямар нэг улсыг зохиомлоор эвсэлд элсүүлэхгүй байхыг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев НАТО-д уриаллаа. “Энэ асуудлаар бид АНУ-тай санал зөрөлдөж байна” гэж тэрээр ням гаригт цацах НТВ телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа энэ тухай дурдав. “Ерөнхийлөгчтэй хийх ярилцлага” ээлжит хөтөлбөр үндэсэндээ Орос улсын гадаад бодлого, бусад оронтой тогтоосон харилцааны тухай байна.