Украин, Гүржээс оросын дипломатуудыг гаргаж өдөөн хатгаж байна. Энэ мэт нөхөрсөг бус алхамын хариу өгөлгүй орхиж болохгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчдэд мэдэгдэв. “Гүрж, украины ажил нэгт нөхдүүд АНУ-ын дэд ерөнхийлөгч Гүрж, Украинд айлчлахтай холбогдуулан хэн нэгнийг албадан гаргахаар шийджээ” гэж сайд хэлэв. Энэ шийдвэр одоо болон өөр тохиолдолд ч бидэнд ойлгомжгүй байна. Ийм арга хэмжээ авах өчүүхэн үндэслэл байхгүй.” Оросын дипломатчийг Украинаас албадан гаргасан нь энэ улсын бүх гүйцэтгэх засаглалын байр суурь биш хэмээн Сергей Лавров хэллээ. “Ийм алхамыг санаачлагчид оросын хөзрийг дотоод улс төрийн зорилгод ашиглахыг оролдож байна гэж оросын Гадаад хэргийн сайд тэмдэглэв”. “Энэ харамсалтай” гэж Сергей Лавров дүгнэн хэллээ. Севастопольд ОХУ-ын Хар тэнгисийн флотын асуудал хариуцсан оросын дипломат төлөөлөгчийн газрын зөвлөх Владимир Лысенког Киев албадан гаргасан билээ. “Энэ шийдвэрийг тайлбарлах ямар нэг үндэслэлийг би олж харахгүй байна” гэж ОХУ-ыэн Гадаад хэргийн сайд мэдэгдэв. Тэгэхлээр энэ шийдвэрийг Киевийн өнөөгийн удирдлагын Орос улсын талаарх нөхөрсөг бус ээлжит алхам гэж үзэж байна. Дипломат өдөөн хатгалга нь өнөөгийн улс төрийн ерөнхий уур амьсгалыг эвдэж байна гэж С.Лавров тэмдэглэллээ. АНУ-ын ерөнхийлөгч Орос улсад айлчлах үеэр хүрсэн тохиролцоог харгалзан дэлхийн түвшинд, мөн Европ болон бүс нутагт бүхэлдээ нааштай өөрчлөлт ажиглагдаж байгаа энэ мөчид харамсалтай нь манай дипломатчдын эсрэг ийм арга хэмжээ авлаа. Энэ таатай уур амьсгал сүүлийн жилүүдэд урган гарсан бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд түлхэц болно гэж бид бодсон. Хэн нэг нь үүнийг хүсээгүй бололтой. Дипломат харилцаа бол хоёр талын урлаг. Тиймээс энэ нөхөрсөг бус алхамд хариулахгүй байж болохгүй. Украин, Гүржийн ажил нэгт нөхдийн шийдвэрийг тайлбарлахад эвгүй байгаагаа Орос улсын Гадаад хэргийн сайд хэлсэн юм. “Цэвэр өдөөн хатгасан алхам, үүнийг өөрөөр тодорхойлойх аргагүй хэмээн Сергей Лавров хэллээ. Харилцааг хэвийн болгохын тулд хариуцлагатай хүмүүс шийдвэр гаргах хүртэл хүлээхээс аргагүй гэсэн гунигтай бодол төрж байна”гэж оросын дипломатч төгсгөлд нь тэмдэглэв. Гүржийн Гадаад хэргийн яам гурван сарын өмнө Швейцарийн элчин сайдын яамны дэргэдэх ОХУ-ын ашиг сонирхолыг хариуцсан хэсэгт ажиллах оросын консулын хоёр ажилтныг оруулахыг зөвшөөрөөгүй юм. Олон улсын жишгийн дагуу Орос улс Гүржийн хоёр дипломатчийг Москвагаас албадан гаргасан юм. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байденыг ирэхийн өмнө Тбилис энэ тохиолдлыг сэргээж, шуугиан дэгдэхээр шийджээ.