Улан-Үдийн “Тэнгэри” бөөгийн шашны байгууллага “Сибирийн ариун зүрх” олон улсын бага хурлыг Эрхүү мужид зохион явуулахаар зарлажээ. Бага хурал 8-р сарын 1-нд Ольхон арлын Хужир тосгонд эхэлнэ. Энэ бага хуралд Буриад, АНУ, Герман, Их Британи, Хятад, Монголын бөө, удган нар оролцоно. Тэд дэлхийд оршин байгаа амьд бүхнийг хамгаалахыг 13 онгоноос хүсэх ёслол үйлдэнэ. Үүнээс гадна сургалт, соёл-дэг жаягийг амьдралд хэрэгжүүлэх, мэтгэлцээн зэрэг болно. Ольхонд бөө, удганы уулзалт хэдэн жил дараалан болж байна.