“Даурын” байгалийн био мандалын дархан цаазат газар, “Өвөрбайгалийн орон нутгийн хүүхдийн номын сан” байгууллагын ажилтнууд 2009 оны 1-р сарын 1-ээс 4-р сарын 15-нд “Буун дуугүй хавар” уралдаан зохион байгуулсан юм. Тэд уран сайхны, уран зохиолын хоёр төрлөөр уралдааныг зохион байгуулжээ. Хятад, Монгол Улс, Өвөрбайгалийн хязгаарын 17 дүүргээс “Бүү бууд” уриан дор захидал, шүлэг, зураг зэрэг 759 бүтээл хүүхдийн номын санд ирсэн байна. Уралдааныг зохион байгуулагчид шувуу хамгаалах асуудалд хүн амын анхаарлын татах, орчин тойрны жигүүртэн шувууг хамгаалахад сурагчдыг татан оролцуулах, хүүхдийн хүрээлэн буй орчноо танин мэдэх хүсэл, сониуч зан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилт тавьсан юм. Уралдааны төгсгөлд шүүгчид хамгийн авьяастай 10 оролцогчийг шалгаруулж, дархан цаазат газар дөрвөн өдөр аялах эрх олгожээ.