Европт А/Н1N1 вирус хурдтай тархаж байна. Өчигдөр өвчний 1600 шинэ тохиолдлыг бүртгэжээ. Европын Холбооны тахал судлалын албанаас энэ тухай мэдэгдэв. Хүмүүс гадаад амраад нутаг буцаж байгаа тул аюлтай вирус ийнхүү хурдтай тархаж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Их Британид урьдын адил хамгийн олон хүн вирусээр халдварлажээ. 7-р сарын 24-ий байдлаар тэнд вирусээр халдварласан 11 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 30 хүн өвчний улмаас нас баржээ. Өнөөгийн байдлаар дэлхийд “гахайн” томуу туссан 160 мянга орчим хүн байна. Мөн өвчний улмаас 800 гаруй хүн нас баржээ. Орос улсад өнөөгийн байдлаар өвчний 18 тохиолдол бүртгэгдсэн байна. Эмч нарын үзэж байгаагаар азаар вирусээр халдварласан хүмүүсийн биеийн байдал хэвийн, эмчилгээ үргэлжилж байна.