0Орос улсад зохиолч, жүжигчин, найруулагч Василий Шукшины мэндэлсний 80 жилийн ойг тэмдэглэж байна. Улс орон даяар түүний уран бүтээлд зориулсан дурсгалын арга хэмжээ, наадам зохион байгуулж байна. Шукшины төрсөн нутаг Алтайн хязгаарт гол арга хэмжээ болж байна. Ойн арга хэмжээний өмнө тэнд Бүх оросын шукшины нэрэмжит кино наадам болж, түүний зохиолын бүрэн эмхэтгэлийг танилцуулсан юм. Тухайлбал “Улаагана”, “пийшэн-бандан”, “сонин хүмүүс” зэрэг кино байна. Энэ кино зүй ёсоор оросын кино урлагийн алтан санд орж, бүх үеийн үзэгчдийн дуртай кино хэвээр байна.