Байконураас хөөрсөн оросын ачааны “Прогресс М-67” хөлөг тойрог замд амжилттай гарч, Олон улсын сансрын станцын зүг нисч байна. Хөлөг 7-р сарын 29-нд сансрын станцад залгагдана. Сансрын ачааны хөлөг станцад хүнс, ус, агаар, эрдэм шинжилгээний төхөөрөг, түлш зэрэг 2,5 тонн янз бүрийн ачаа хүргэнэ. Мөн НАСА-ийн ачааг станцад хүргэх юм. “Прогресс” хөлөг олон улсын сансрын станц хүртэл тогтсон ёсоор хоёр хоног бус тав хоног ниснэ. Америкийн “Индевор” шаттл хөлгийг төлөвлөснөөс хожуу хөөрсөн тул хөлөг тав хоног ниснэ. Индевор хөлгийг 7-р сарын 28-нд залгана. Одоо станцад оросын сансрын нисэгч Геннадий Падалкийн удирдлаганд 6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.