Байгаль нуурт “Байгаль орчмын залуус-Халх голын баатруудад” олон улсын гурав дахь экспидицийн төслийг танилцууллаа. Зохион байгуулагчид бэлдсэн хөгжмийн номероо замдаа толилуулна. Халх голын аялал 8-р сард эхэлнэ. Аялалд оролцогчид монгол-зөвлөлтийн цэргүүд япончуудыг бут цохисон газар очино. Энэ жил энэ үйл явдлын 70 жилийн ой тохиож байна. Аялагчид ачааны тэргээр хэдэн мянган км зам туулна. Аялалд оролцох хүмүүс хэдийн тодорхой болжээ. Үндсэндээ хайгуул, байлдааны ажиллагаанд оролцсон ахмад дайчид, оюутнууд байна. Орос, монголын талаас 150 гаруй хүн оролцоно. Тэд замдаа концерт тоглож, ахмад дайчидтай уулзах зэрэг цогц арга хэмжээ төлөвлөжээ. Оросоос агаарын бөмбөлөг хүртэл авчирна. Аялалд гарахад хэдийн бэлэн болсон. Аялалыг зохион байгуулагчид өчигдөр Монголын зочдод дүрэмт хувцас өгчээ. Аялагчид жигд хувцаслана. Цамц, хүрэм, өмд зэргээр жигдэрнэ. Дүрэмт хувцас бүрт эзнийх нь нэрийг заана.