Бүхэл бүтэн зууны турш 20-р зууны хөгжмийн тод урсгалын нэг жаз хөгжмийн “Орос улсад жаз хөгжим” товч толь бичиг хэвлэгдлээ. Энэ толь бичгийг Орос улсын жаз хотуудын нэг Санкт-Петербург хотод хэвлэжээ. Толь бичгийг нэрд гарсан хөгжим судлаач, багш Владимир Фейертаг бүтээсэн юм. 700 орчим нийтлэл бүхий толь бичиг нь өнгөрсөн болон өнөөгийн жаз клуб, жаз хөгжмийн наадмын талаар сонирхолтой мэдээ багтаасан юм. Жаз хөгжимчдийн жагсаалт 20-р зууны жаз хөгжмийн бүрээчин Яков Скоморовскийгаас өгсүүлээд улс оронд анх удаа Санкт-Петербургийн жаз хөгжмийн филармонийг үүсгэн байгуулсан Оросын ардын жүжигчин Давид Голощекины нэр багтжээ.