Европчүүдийн олонх нь НАТО-г дорно зүг тэлэхийг эсэргүүцэж байна. “Евроньюс” телевизийн компанийн явуулсан санал асуулгын дүн ийм байлаа. Европын тэргүүлэх мэдээллийн сувгийн сэтгүүлчид “НАТО Орос улсын хил хүртэл тэлэх шаардлагатай юу? гэсэн асуултын вэб хуудастай тавьжээ. Санал асуулгад оролцогчдын олонх буюу 64 хувь нь эвсэлд шинэ улс элсүүлэхийн эсрэг байгаагаа илэрхийлсэн юм. Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден Киев, Тбилист айлчлах үеэр Украин, Гүрж улс НАТО-д элсэх бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.