Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Орос улсыг орчин үеийн, хүчирхэг, прагматик, хүлээцтэй улс хэмээн үзэж байна. НТВ телевизийн сувгаар ням гаригт цацах “Ерөнхийлөгчтэй хийх ярилцлага” нэвтрүүлгийн үеэр Д.Медведев Орос улс харилцаатай бүх оронд таатай байх ёстой гэж мэдэгдсэн юм. Улс орон болон иргэдийн ашиг сонирхолд гаднаас ямар нэг аюул занал нүүрлэвэл оросын төр засаг хатуу арга хэмжээ авах эрхтэй болохыг тэр ойлгууллаа. Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлагын эхийг НТВ телевизийн вэб хуудаст байрлуулжээ. Ярилцлагын гол сэдэв оросын гадаад бодлого, АНУ болон ТУХН-ийн орнуудтай тогтоосон харилцааны тухай байв.