Чечений эрх баригчид Их Британид улс төрийн орогнол олж авсан, эрэн сурвалжлагдаж байгаа чечений салан тусгаарлагчдын нууц даалгаварт элч Ахмед Закаевтай яриа хэлэлцээ хийж байна. “Коммерсант” сонинд өнөөдөр гарсан энэ мэдээллийг Чечений парламентын дарга Дукваха Абдурахманов оросын мэдээллийн “Риа Новости” агентлагт баталжээ. Тэрээр Закаевтай Ослод уулзсан байна. “Чечений бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Рамзан Кадыровын даалгавраар уулзалтыг зохион байгуулсан” гэж тэр нэмж хэлэв. Сонинд бичсэнээр чечений нууц даалгаварт элчийг эх оронд нь буцаах нөхцлийг хэлэлцжээ.