Киргизд өчигдөр болсон ерөнхийлөгчийн сонгууль нээлттэй, чөлөөтэй, иргэдийн үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг сахин биелүүллээ гэж ТУХН-ийн ажиглагчдын төгсгөлийн илтгэлд өгүүлжээ. Сүүлийн үеийн мэдээгээр Киргизийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Курманбек Бакиев ялж байна. Сонгогчдын 90 орчим хувь нь түүнийг дэмжжээ. Сонгуулийн үер их зөрчил гарсан тухай сөрөг хүчин мэдэгдэж байна.