Вольфганг Амадей Моцартын урьд мэдэгдээгүй бүтээл олджээ. Төгөлдөр хуурын хоёр хөгжмийн зохиолыг 8-р сарын 2-нд олон нийтэд хүргэнэ. Хөгжмийн зохиолчийн талаарх судалгааг удирдаж, Моцартын хөгжмийн өвийг 19-р зууны эцсээс сурталчлан түгээх ажил гүйцэтгэж байгаа нэр хүндтэй “Моцартеум” олон улсын сан энэ тухай мэдэгдэв. “Моцартеум” сан Зальцбургт Моцартын музейтэй бөгөөд Зальцбургийн нэр нэгт хөгжмийн их сургуультай нягт хамтран ажилладаг. Тус сангийн мэргэжилтнүүд моцартын бүтээлийг анх удаа баталж байгаа юм биш. Сүүлийн хагас зуун жилд хөгжмийн зохиолчийн үл мэдэгдэх 10 орчим гар бичмэлийг илрүүлсэн билээ. Тухайлбал 3 жилийн өмнө Моцартын 250 жилийн ойгоор “Аллегро”дарвуулт хөгжмийн зохиол олдсон юм. Францын Нанта хотын номын сангаас 2007 оны 9-р сард Моцартын бас нэг хэвлэгдээгүй бүтээлийг илрүүлсэн. Үүнийг “Моцартеума” байгууллагын шинжээчид зохиогчийг нь тогтоосон билээ.