“Мерсер” судалгааны компани дэлхийн 20 орны жуулчид хамгийн их үйлчлүүлдэг “түргэн хоолны газрын” үнийн жагсаалт гаргажээ. Пүрэв гаригт нийтэлсэн энэ жагсаалтын 17-д Москва хот орсон байна. “Хавчуургатай талх, шарсан төмс, кола ундаа” цогц хоол Ирландын Дублин хотод хамгийн үнэтэй байна. Энд аялагч 9 доллар 16 центээр ийм цогц хоол авна. Хоёрт нь Амстердам хот орж байна. Энд дээрх цогц хоол бараг 8 долларын үнэтэй байна. Гурав, дөрөвдүгээр байрт Парис, Брюссель орсон байна. Энд хавчуургатай талх, ундаа 7,5 долларын үнэтэй. Энэ цогц хоол Бээжинд хамгийн хямд буюу 3,5 доллар, өмнөд Африкийн Йоханнесбург хотод 2,5 доллар байна.