Казахстаны Байконур сансрын буудлаас оросын “Прогресс М-67” ачааны хөлөг онгоцыг хөөргөхөөр бэлтгэж байна. Энэ хөлөг олон улсын сансрын станцад 2,5 тонн янз бүрийн ачаа хүргэнэ. Энэ удирдлагын хуучин аналог системтэй оросын хамгийн сүүлчийн хөлөг юм. Цаашид хөлөг онгоцонд тоот систем суулгана. Ачааны хөлөг онгоц тогтсон ёсоор хоёр хоног бус тав хоногийн дараа олон улсын сансрын станцад залгагдана. Олон улсын сансрын станцаас 7-р сарын 28-нд залгах америкийн “Индевор”шаттл хөлөг саатаж байгаатай энэ холбоотой.