БНХАУ-д “Энхийн даалгавар-2009” терроризмын эсрэг орос-хятадын хамтарсан сургуулилтын идэвхтэй үе шат эхэллээ. Үүнд 3 мянга орчим цэргийн албан хаагч оролцжээ. Террористуудын эсрэг хамтарсан ажиллагаа явуулах үед хэрэгжүүлэх арга барилаа боловсруулж байна. Цэргийнхэн зэвсэгт этгээдүүдийн эсрэг довтолгооны нисэх онгоц, их буу, хуягт техник зэрэг бүх төрлийн зэвсэг ашиглаж байна. Хятад, Оросын тусгай албад буюу хуурай замын шилдэг цэргүүд ур чадвараа харууллаа. Урилгагүй зочныг ниргэсний дараа цэргүүд хээрийн хуарандаа амарч байна. Орос, хятад цэргүүд чөлөөт цагаараа хөл бөмбөг тоглож, шатар нүүж, тус тусын хэлийг судалж байна. Сургуулилт 7-р сарын 26-нд дуусана. Ойрын үед сургуулилтыг үргэлжлүүлнэ гэж цэргийн дарга хэллээ.